Либертари нам 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намтай хамтрахаар болсноо зарлалаа.
Энэ талаар тус намын дарга Д.Амартүвшин хэлэхдээ, "Манайд зургаан нам улс төрийн сонгуульд хамтрач оролцох санал тавьсан. Үүнээс үзэл баримтлал, үзэл санаатай нэг байх намтай УИХ-ын сонгуульд оролцъё гэж зорьсон. Гишүүдтэйгээ хэлэлцсэн, ТУЗ хуралдсан, олон санал гарч маргалдсан. Гэхдээ олонхийн шийдвэрээр Ардчилсан намтай хамтарч, УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо.
Манай Либертари намын гол зорилго бол эрх чөлөөтэй байхад гай болж байгаа, садаа болж байгаа зүйлсийг зайлуулах юм" гэв.
Сэтгэгдэл (3)