АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "С.Зориг агсны хэргээр нэг улс төрийн хүчин дандаа хожоо хийж байдаг. Нэг нь дандаа буруутан болж байдаг. Ингэхийн тулд тэр хэргийн олон материалыг одоо болтол ил тод, нээлттэй болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм л нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн. Энэ хэргийг нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий. АН-ын бүлгээс шахаж, шаардаж ажиллана.
Нам өөрөө хувь хүмүүсээс бүрддэг ч энэ бол институц. Нам дүрэмтэй. АН-ын албан ёсны байр суурь ҮБХ-оос гарна. Намын дарга, хэн нэгэн, Ерөнхийлөгч асан, жирийн гишүүн ч АН-ын байр суурийг төлөөлөх эрхгүй. Мөн манай намын дотор үл ойлголцол байхгүй.
Нам улс төрийн сонгуульд амжилттай оролцохын тулд нийгмийн төлөөллүүдээ дэвшүүлнэ. Түүнчлэн ачаа үүрэх ёстой нөхдүүд нь тойрогтоо очиж нэр дэвших зэрэг бодлогыг Ардчилсан нам баримтлан ажиллаж байна. Тийм ч учраас АН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо гэх мэт, зөв зүйтэй гэж үзсэн зүйл дээр эрх баригчдыг дэмжин шийдвэр гаргаж байсан. Гэхдээ үүний цаана АН-ын бүлгийн олон гишүүд, тэр дундаа нэг удаа сонгогдсон гишүүд тойргоос нэр дэвшиж, ачаагаа үүрч, халуун цэгт очиж сонгуульд дэвшинэ гэсэн байр сууриа илэрхийлж байгаа" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)