УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Үндэсний баялагийн сангийн хуулийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. 2006 онд стратегийн ордод байсан жагсаалтыг УИХ-аар оруулж, стратегийн орд биш гэж ээлж дараалан лобиддож байгаад гаргасан. Удахгүй сонсголоор тодорхой болно байх. Үүнд УИХ-ын гишүүдийг янз бүрийн лобби хийж байгаа хүмүүсийн ятгалгад автахгүй байхыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. 2006 онд орсон стратегийн ордуудын дийлэнх нь байхгүй болчихсон. Эсвэл хуваагаад нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан. Эсвэл УИХ-ыг лоббидоод, Цэцтэй нь авлигал өгч байгаад гаргаад авчихсан байдалтай байгаа. Стратегийн ордтой холбоотой асуудалд бид хатуу байр суурьтай байх ёстой. Уул уурхай хөгжсөн ямар ч улс тийм л байгаа, бид ялгаатай зүйл хийх гээд байгаа асуудал огт биш шүү.
Үүсмэл ордтой холбоотой асуудлыг Цагаанаас эхлээд энэ бол хог хаягдал гээд байна. Үгүй шүү, үгүй. Энд бол стратегийн ордтой яг адилхан баялаг. Оюу толгой дээр ч энэ бий болно. Эрдэнэт дээр ч бий болно. Мөн Б.Пүрэвдорж гишүүн ээ, стратегийн ордын хувь хүнд өгчих л юм бол ил тод болно гээд байна. Үгүй шүү.
Ачит Ихтийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд Ачит Ихт 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энд хөдөлгөөн орж байгаа асуудал бий, энэ удахгүй ил тод болно гэдэгт итгэлтэй байна.
Үүсмэл орд гэж стратегийн ордоос гаргаж аваад нэг хүн өмчлөх нь ил тод байдал юм уу? Эсвэл Эрдэнэтийн 49 хувийг саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гэж байгаа гэж аваад өнөөдөр 600 тэрбум өнөөдөр 2 их наяд болоод байгаа нь ил тод байдал юм уу?
Ц.Элбэгдорж миний үгийг алдаа байлаа гэж хариулж байна. Ийм стратегийн орд дээр төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу?
Тэгэхээр хууль дамжуулж стратегийн ордыг хулгайлдаг асуудал энэ хүрээд цэглэгдэх ёстой.
Үндэсний баялагийн сантай холбоотой асуудал одоо л эцэслэн шийдвэрлэгдэх ёстой шүү. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энд, тэндээс тус хуультай холбоотой янз бүрийн ойлголт төрүүлэхээ болих хэрэгтэй. Цагаанаа одоо болих хэрэгтэй. МАК одоо хангалттай, болих хэрэгтэй. Зүгээр л тэр 34 хувийг хуримтлалын сан руу шилжих эрхийг өгчих. Хэрвээ тратегийн ордыг буцааж авахад ямар нэг асуудал гарах юм бол ордыг гарахад хэн хэн яаж оролцсон бэ гэх асуудал авлигал дээр яригдахаар байгаа шүү.
Одоо хангалттай, аятайхан байцгаа. Яасан их мөнгөтэй юм.
Би хэзээ ч нам ярьдаггүй, ярьж байгаагүй. Авлигал байгаа бол асуудлыг шийдье гэж байна. Үүнд парламентын гишүүд санал нэг байгаарай. Үндэсний баялагийн хууль гээд 30-аад жил ярьлаа. Үүсмэл орд бол хог биш баялаг. Ард түмний тархийг угаахаа болих ёстой шүү" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (30)