УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр “Малчдыг орлоготой болгоно гэхээс илүү сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараах. Үүндээ хүрэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас эхлээд бүх л хуулийг зөрчсөн төсөл.
Гоё уриа лоозон тавиад бусад эрхзүй нурж байхыг үл тооно гэдэг чинь социалист арга. ХАА-н салбарт таван их наядын зээл цутгана гэдэг чинь тав дахин өртэй болно л гэсэн үг.
Ийм учраас Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.
Сэтгэгдэл (2)