УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хариулав.
Тэрбээр "2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгч нарын олсон орлого нь 240 тэрбум тэрбум төгрөг. 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянгаар буураад 190 мянган тонн гурил үйлдвэрлэсэн. Олсон орлого нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Үүний цаана улс төрийн асуудал байх магадлалтай гэж харж байгаа. Зарим нөхдүүдийг үгсэн хуйвалдсан гээд ШӨХТГ-аас торгууль оногдуулсан, шүүхэд өгөөд дахиад 1 жил хагасын хугацаанд гацаачихсан. Тэгэхээр шийдвэр хэрэгжихгүй байгаа учраас ЗГ-аас импортын татварыг тэглэх бодлогыг оруулж ирсэн. Тиймд Б.Пүрэвдорж гишүүн ээ, танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Малчны хоршооны асуудал, гурилын асуудал гэх мэт нэн тулгамдсан асуудлаар багахан улс төржөөд, завсарлага авахгүй үргэлжлүүлж өгөх хүсэлт тавьж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)