УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Зээл тэглэсний дараа малчид цаашаа яаж амьдрах вэ гэдэг асуудлыг бодохгүй байна. Өргөн хүрээгээр харах нь зүйтэй болов уу. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангаас сум болгонд багахан хэмжээний хоршооны мөнгө очиж байгаа. Нэг сумд дунджаар 20-30 сая төгрөг очиж байна. Сум болгон дээр бас байхгүй. 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд малчин, мал аж ахуйн салбарыг яаж сэргэ гэж хэлэх гээд байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр хоршоо байгуулаад 2 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжийг энэ хөтөлбөр нээж өгөх юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)