УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Уламжлалт аж ахуй мянган жилийн өмнө ямар байсан одоо яг л тийм байгаа. Гэхдээ махны хэрэглээгээрээ дэлхийн эхний гуравт ороод явж байна. Чанартай сайн ах идэж байгаа нь бэлчээрийн мал аж ахуйн давуу тал. Ардчилал ялаад мал эзэндээ очсон. 25 саяаас дээш гардаггүй байсан мал 70 сая хүрсэн. Хуульд дорвитой өөрчлөлт орсонгүй. УИХ-ын дарга индэр дээрээс "п" гээд хэлж байсан даа. Тэрэн шиг малчид ч тэгж хэлж байгаа. Ийм л бодлого шийдвэртэй үргэлжиллээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)