УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн 40 жилд болоогүй хүнд зуд боллоо. Залуу малчдын хувьд хэдэн малаа зараад хот руу оръё гэдэг нугларлын цэг дээр оччихсон байна. Иймд төрөөс тодорхой бодлого явуулахгүй бол болохгүй байгаа. Малчид хот руу ороод ирвэл хотын түгжрэл, утаа нэмэгдэнэ. Дээрээс нь хотынхны хэрэглэдэг махны үнэ нэмэгдэнэ. Хөдөө орон нутаг эзгүйрнэ. Үүнээс болоод тусгаар тогтнолын асуудал яригдана гэх мэт хортой нөлөөтэй. Иймд малчдын 1,2 их наяд төгрөгийн зээлийг тэглэх ажлыг хотынхон зөвөөр ойлгож, хандана хэмээн бодож байна" гэв.
Д.Батчулуун