УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гишүүдийн асуултад хариулт өгч, үг хэллээ.
Тэрбээр "Яамдад компаниуд байдаг нь зарчмын хувьд буруу. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бүх компаниудыг авч ирээд байлгая, бодлого алдагдаад байна гэвэл төрийн өмчийн оролцоотой Оюутолгой гээд бүх том компаниуд салбарын яаманд байж болно л доо. Гэхдээ өнөөдөр салбарын яам нь бодлогоо барьж, компаниуд нь үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлээд явах зарчим бусад яаманд үйлчлэх ёстой гэдэг үүднээс энэ асуудал байж болох нь ээ. Энэ компаниуд яаман дээр байдаг нь буруу. УУХҮЯ жишиг тогтоон ажиллаж байна. Хоёрт, "Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтаа олж авах ёстой. Нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчдэд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцааны үр ашиг нь нэмэгдэнэ гэж хэлж хөрөнгө оруулсан компаниуд өнөөдөр Тавантолгой, Гашуунсухайт гээд ажиллаж байна. Эдгээр нь Эрдэнэс Монгол компанийн бүрэлдэхүүнд байх ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)