УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлэг болж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал үг хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн shilengov.mn руу орохоор хиймэл оюуны чатбот ажиллаж байгаа. Энэ аймагт, ямар компани хэдэн лиценз эзэмшиж байгаа тухай шууд хариулж буй. 2020 онд Г.Занданшатар дарга ажлын хэсэг байгуулаад Б.Баттөмөр гишүүн болон миний бие хамтарч ажилласан. Гэвч Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг хэн нэгэн хав дарчихлаа. Энэ хуулийг оруулмаар байх юм.
Түүнчлэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийгдсэн. Үүгээр хуваарилалтын тогтолцооноос хуримтлал суурьтай болох алхамыг хийсэн. Ингэснээр НДШ-д төлж байгаа 17 хувийн 2 хувийг хуримтлал суурьтай болгосон. Монгол Улс түүхэндээ анх удаа шүү. Энэ 2 хувийн хуримтлал гэдэг бол хөндлөнгийн менежментийн компани удирдаад, дээрээс нь 2 хувийг мөнгөжүүлж чадах юм бол санхүүгийн хэрэгсэл болгох замыг нээсэн. Үндсэний баялагийн сангийн хуульд ч төрөлжсөн сан дотор байгаа хуримтлалын сангаас санхүүдээ хөрөнгө оруулах боломжтой эрх зүйг нээсэн.
Гэтэл яагаад хуримтлалын санг, нийгмийн даатгалын сантай Баялагийн хуулиар холбож өгөхгүй байгаа юм бэ гэдгийг байнга яриад байгаа юм. Үндэсний баялагийн сан тэтгэврийн сантай уялдах ёстой, тэгж байж иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Тэгж байж орон сууцтай, ногдол ашиг хүртдэг болно.
Хөгжлийн санг санхүүжүүлэх зорилтот чиглэлүүд энэ хуулиар тодорхой болвол сайн байна. Ялангуяа МАН мөрийн хөтөлбөр хүргүүлэхдээ "Баялагийн сангийн 1-ээс доошгүй хувийг инноваци, технологийн салбарт зарцуулна гэдгийг мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүнийг ҮАГ-аас энэ зорилтыг зөвшөөрсөн байсан. Тэгвэл Үндэсний баялагийн хуульдаа тусгах ёстой. Ирээдүйд хэрэгтэй шүү.
Б.Баттөмөр: Тэтгэврийн сан эмзэг байна. Засгийн газраас санал орж ирээгүй л дээ. Цаашид тэтгэврийн санд шинэчлэл хийх, хуримтлагдаж байгаа мөнгийг хөдөлгөөнд оруулж өсгөж, үржүүлэх, өөр ямар эх үүсвэр байгааг эрэлхийлэхгүй бол тодорхой хугацааны дараа хүнд байдалд орж болзошгүй болчихоод байгаа. Хөгжлийн санд тусгах ёстой асуудлын тухайд Н.Учрал гишүүнтэй би санал нэг байгаа. 2025 онд тусгаж хэрэгжүүлье, санал нэг байна.
С.Наранцогт: "Нийгмийн даатгалын сан үр ашигтай ажилладаг улсуудад уялдуулсан туршилга байгаа. Манай нөхцөлд бол хэцүү. Шинэчлэл хийгдээгүй тохиолдолд юунд ч уяад Нийгмийн даатгалын сан сэхэхээргүй байгаа" гэв.
М.Жаргал