УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлэг болж байна. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын АСУУЛТАД ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.
Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн гарц бол баялагийн менежментийн асуудал. Хүн болгон баялагийн санг хянадаг апплекейшн, иргэн бүр данстай болно. Баялагийн сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлнэ гэсэн байгаа. Төрөлжсөн сангийн асуудлаар УИХ, ЗГ-аас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлнэ. Санхүүгийн жилийн тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлнэ. Бүхий л шийдвэр, зардал, санхүүжүүлэлтийн асуудлыг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан тогтмол мэдээлнэ. Жилийн эцсийн тайланд төрийн аудит хийнэ. Үүнийг ч мөн ард түмэнд тайлагнана" гэв.
М.Жаргал