Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан Залуучуудын Холбоо өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд бид бүхний язгуур эрх ашиг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй байх ёстой гэж заасан. Гэтэл сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндсэлэл болж байна.
Долоовол доллар авч, шүүмжилбэл шоронд ордог нийгмийг бий болгож байна. Иймд эрүүгийн хуулийн 13.14 бол үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллага Монгол Улсад зөвлөсөн байдаг. Шүүмжилсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан зэргийг иргэний журмаар шийд хэмээн зөвлөсөн.
Үүнийг эрүүгийн хуулиар шийдсэнээс болоод хэвлэл мэдээлэл эрх чөлөөгүй болж эхэлсэн. Гар утастай интернетэд ордог хүмүүс эрх чөлөөгүй болж эхэлсэн хэмээн олон улсын байгууллагууд үзэж байна" гэв.
Д.Батчулуун