УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлэг болж байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр Удаан ярьсны эцэст энэ хууль орж ирж байгаад баяртай байгаа. Баялагийн менежмент Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш сайн хийгдэж байна. Уул уурхайн бирж гаргаснаар 2.5 тэрбум долларын вальютын нөөцтэй болсон. Баялагийн үнэ дэлхий дахинд өсчихсөн байгаа эн үед олны нүдэн дээр нээлттэй өрсөлдүүлээд зардаг, хуримтлалаа үүсгэж чаддаг, ард иргэддээ хувьцаа өгч чаддаг байдал руу орж байна.
Иргэдийн гэр рүү, хөргөгч рүү, данс руу, гал тогоо руу мөнгө оруулах хууль бол Үндэсний баялагийн сангийн тухай хууль. Хамгийн сайн үзэл санаа нь тус сангийн зохион байгуулалт, бүх шийдвэрийг УИХ дээр хэлэлцэх юм. Энэ бол энэ хуулийн амин сүнс.
Нэг зүйл. Энэ сангийн ил тод байдлыг иргэн бүрд хэрхэн хүргэх вэ" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)