УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодруулж хариуллаа.
Т.Доржханд: Энэ бол Монгол Улсын эрх ашиг юм. Бид баялагаа хуваагаад, тараагаад өгнө гэдэг бол эдийн засаг өсөхгүй гэсэн үг. Баялагийг л тэгш хуваарилна гэдэг нь биш шүү. Энэ баялагаа ашиглаад гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, эдийн засгаа хэд дахин өсгөх вэ гэх бодлого эндээс л гарна. Хөгжсөн улсууд дандаа баялагаа менежмент хийсэн байдаг. Энэ зохицуулалтыг оруулж ирэхгүй бол олоод л тараадаг үйл явц руу орчих гээд байна.
Түүнчлэн шийдвэр гаргах нь УИХ дээр байж болно. Гэхдээ менежмент хийдэг баг нь хөндлөнгийн мэргэжлийнх байх ёстой.
Б.Баттөмөр: Хөрөнгө оруулалт татах тухайд хөрөнгө оруулалтын тухай хуулиудад тусгагдана. Анхдагч хууль учраас бүх юмыг шингээх боломжгүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)