“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын БУХИМДСАНД хариу өглөө.
Тэрбээр "ЗТХ-ийн сайд Гашуунсухайт замын талаар тэнгэр, газар шиг тоотой явдаг юм байна. Жилдээ дундажаар 60 тэрбумын л орлого олдог зам. Хөгжлийн банкны өрийг төлөөд замын зардалд нь бол нийтдээ 9 жилийн хугацаанд 169 сая төгрөгийг зарсан байдаг. 87 тэрбумын зам засвар хийсэн. Нондин жил орлого сайн олсон учраас 25 тэрбум төгрөгийн засвар хийсэн. Улсын хэмжээнд АЗЗА-уудын зардлаас ч илүү тавигдаж байгаа байх. Энэ жил ч ялгаагүй байна.
Гашуунсухайт замын орлогын 10 хувь нь Эрдэнэс Монгол болоод охин компаниудын санхүүжүүлэлтэд зарцуулалддаг. Хоёр л авто зам, нэг л төмөр замын асуудал байгаа болохоос бүх замыг хариуцна гээд байгаа юм биш.
Удирдлага зохион байгуулалтын хувьд Баялагийн сангийн орлогыг тогтвортой байлгах тухай л асуудал. Энэ бол Засгийн газрын тов тодорхой бодлого" гэв.
Сэтгэгдэл (1)