Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эмийн бизнестэй, түүнд хамаарал бүхий этгээдүүдийн нэрийг дурдаж, танилцуулсан. Гэтэл нэр дурдагдсан зарим албан тушаалтнууд компани ч үгүй гэдгээ мэдэгдэж, цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж эхэллээ.
ЭМДҮЗ-ийн гишүүн, ШУА-ийн харьяа ХЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Баясгалан "Эмийн сонсгол гэж жонхуурсан гурил, хэдэн хүн сүрхий ажил хийсэн дүр эсгэсэн төдий, хүмүүсийн тархийг эргүүлж, улс төрийн оноо авах гэсэн тавилттай жүжиг болж байна. Огт компанигүй хүнийг бараг Монголд байдаг юм уу гэмээр нэртэй эмийн худалдааны компанитай болгочихжээ. Үнэн юм байдаг юм уу, энэ улсад чинь. Тааж ядах юмгүй, ингэж ард түмнийг чулуу хөөлгөж байгаад жинхэнэ эзэд сугарч үлдэх технологи. Идсэн чоно хонгилд, идээгүй чоно хоморгонд гэдэг шиг юм болж байна. Төрийн түшээ хүн ингэж ичгүүргүй гүтгэж болдог юм уу" хэмээн бичсэн байна.
Түүнчлэн Г.Навчаа "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна" гэсэн байна.
Энэ мэт иргэдийг гүтгэсэн гэх мэдээлэл цааш хөвөрч байна. Сонгуулийн өмнө санд мэнд хөдөлсөн, "лазан" түр хороо холбоогүй хүмүүсийг гүтгэж, хэний ч хамаагүй нэрийг "нааж" ажил хийсэн болж харагдах гэв үү.
Сэтгэгдэл (2)