“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсох юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан.
Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд харамсаж байна.
Төсвийн мөнгийг хоёр дахин нэмсэн шалтгаан нь иргэдийн эм, тарианд, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн ачааллыг эрс бууруулах тооцоо судалгаанд суурилсан. Тухайлбал, эм 2019 онд 40 тэрбум байсныг 2024 онд 137 тэрбум, өнгөрсөн жил 90 тэрбумаар нэмж өгсөн. Энэ мөнгөөр эмийн сантай том дарга нарын компаниудыг санхүүжүүлж байгаа нь бодитоор харагдаж байгаа" гэв.
Сэтгэгдэл (11)