ОМ061/ОМ062 дугаарт аяллын нислэгийн талаар,
Улаанбаатар-Алтай-Улиастай чиглэлийн 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн ОМ061 дугаарт аялал Алтай хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 16:30 цаг хүртэл хойшилж байна.
Алтай нисэх буудлын орчимд агаарын хөлгийн гадаргуу дээр мөстөлт үүсэх тунадастай байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус чиглэлийн нислэгийн хуваарьт цагийг ийнхүү хойшлууллаа.
Тийз буцаалт болон бусад мэдээллийг 11-333-999 дугаарт холбогдон авна уу.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Алтай болон Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК