Мэргэжлийн сүмо 256 озеки Киришима Б.Лхагвасүрэнгийн цолны мялаалга наадам Дорнод аймгийн Сэргэлэн суманд болов. Баяр наадмын бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэв. Харин их шөвөгт Хэнтийн арслан Ш.Отгонтөгс, Д.Алтанцоож нар шалгарлаа. Озеки Киришима Б.Лхагвасүрэн нь тус сумын наадмаас сумын начин цол хүртэж байсан бөгөөд тэрбээр Рэйва тооллын тав дахь, монголоос төрөн гарсан зургаа дахь озеки цолтон юм.
Сэтгэгдэл (1)