Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн спорт сонирхогчид сайн мэднэ. Тэр 2007 оноос өнөөг хүртэл шигшээ багийнхаа төлөө 33 тоглолтод оролцоод байгаа бөгөөд түүний хувьд Энэтхэг улсад болж буй нөхөрсөг тэмцээний гурван тоглолтондоо оролцоход 36 болж, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болох юм. Үүнээс өмнө домогт хөлбөмбөгч Д.Лүмбэнгарав 25 тоглолтонд оролцсон амжилтаар тэргүүлж байв.
Одоогоор Үндэсний шигшээ багт хамгийн олон тоглолтыг хийсэн тоглогчид:
1. Д.Лүмбэнгарав 35 тоглолтод 8 гоол
1. Б.Гарьдмагнай 35 тоглолтод 2 гоол
3. Х.Цэнд-Аюуш 33 тоглолтод 1 гоол
4. Н.Цэдэнбал 31 тоглолтод 7 гоол
5. Г.Төгсбаяр 26 тоглолтод 6 гоол
6. Н.Наранболд 25 тоглолтод 8 гоолтой тус тус бичигдэж байна.