Увс аймгаас Улаанбаатар хүртэл 1350 км-ын зайтай. Энэ зайг унадаг дугуйгаар байтугай машинаар туулахад хол, бас амаргүй. Тэгвэл Д.Доржготов ахлагчтай Увс аймгийн 10 дугуйчин Улаанбаатарыг зорихоор өнөөдөр аялалаа эхлүүлжээ. Тэд өдөрт 150 км замыг туулж, зургадугаар сарын 20-нд Улаанбаатарт ирэхээр төлөвлөж буй бөгөөд багийн бүрэлдэхүүнд 20-80 насны дугуйчид багтаж байна. Увсын дугуйчид 1995 онд Улаанбаатар хот руу анх дугуйн аялалыг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Тэдний аялалын зорилго их энгийн. Унадаг дугуй бол агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, автомашинаас олон давуу талтай гэдгийг олон нийтэд сурталчлах зорилготой аялал байна.