Бодибилдинг, фитнесийн тив, дэлхийн шилдгүүд Орхон аймагт чуулах нь. Тус аймгийн Уурхайчин соёлын ордны талбайд өнөөдөр бодибилдинг, фитнесийн алдар цуутай тамирчид нэг дор чуулж, үзүүлбэрээ үзүүлэн залуус энэ спортыг сурталчлан таниулах юм байна. Энэ үеэр “Эрдэнэт гранпри зэс цом” нээлттэй тэмцээн болох бөгөөд хүссэн хүн бүр оролцох боломжтой аж.