Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд Монголын буудлага спортын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. Өчигдөр хийн урт бууны 10, спорт гар бууны 25 метрийн медальтнууд тодорлоо. Хийн урт бууны 10 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд 29 тамирчин цэц сорьсноос Н.Баяраа (248 оноо), эмэгтэйчүүдэд 38 тамирчин өрсөлдсөнөөс О.Есүгэн (252 оноо) алтан медаль хүртэв.
Тэд урт бууны төрлөөр олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв. Харин спорт гар бууны 25 метрийн эмэгтэйчүүдийн ангилалд А.Буяндэлгэр түрүүлж, Г.Хэрлэнцэцэг, Т.Баярмаа нар удаалав. Гавьяат тамирчин Ц.Мөнхзул медалийн оосроос атгаад алдсан бол олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа долдугаар байр эзэлжээ. Өнөөдөр хийн гар бууны холимог багийн дасгалаар үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (1)