“Алдар” спорт хорооны зааланд үндэсний бөхийн цолгүй залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан өнөөдөр болов. Энэ улирлын хаалтын барилдаанд 50 бөх хүч үзсэнээс Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Т.Ренчиндорж түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат О.Билгүүн дэд байрт орлоо. Харин удаах байрт Хөвсгөлийн Б.Батзаяа, Архангайн Н.Отгонцоож, Ховдын Л.Мягмартүрүү нар эхний таван байр эзэлсэн юм. Сонирхуулахад энэ барилдаанд Тува улсын хоёр бөх барилджээ.
Сэтгэгдэл (1)