Үндэсний бөхийн Монгол Улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбатын үүсгэн байгуулсан “Альфа медикал” нэртэй спортын сэргээн засах эмнэлэг үүдээ нээжээ. Японоос оруулж ирсэн дэвшилтэд тоног төхөөрөмж нь онцлууштай, бас монгол болон японы мэргэшсэн эмч нараар багаа бүрдүүлсэн нь итгэл төрүүлэм санагдав.
Спортын мэргэжлийн эмч монголд дутмаг байдгаас болж олон ирээдүйтэй тамирчидаа бэртэл гэмтлийн золиос болгон алдсан жишээ олон.
Нэг жишээ хэлэхэд Олимпын аварга Э.Бадар-Ууганыг зарим эмч буруу онош тавьж, буруу эмчилснээс үүдэн тэр их спортоо эрт орхихоос аргагүйд хүрсэн, сануулахад илүүдэхгүй мэт. Тэгвэл “Бор аварга”-ын үүсгэн байгуулсан спортын сэргээн засах эмнэлэг дотоодын спортын тэмцээн уралдаан болон монголд болох олон улсын тэмцээний үеэр эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх болсон нь нэн сайшаалтай.
А.Болд
Сэтгэгдэл (5)