Чөлөөт бөхийн холбооны талаар Олимпын хүрэл медальт Б.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэй баг гуравдугаар байр эзэлсэн. Гэвч өнөөг хүртэл холбооны дансанд шагналын мөнгө ороогүй гэсэн хариу авсаар ирсэн. Харин өчигдөр ороод ирсэн ч дэлхийн бөхийн холбоонд өртэй учраас өрөнд суутгагдсан гэлээ. Тамирчид амжилт гаргаад ямар ч урам зориг алга. Олон улсын тэмцээний шагнал урамшууллын мөнгийг өөрсдөд нь өгдөггүй. Чөлөөт бөхийн холбооноос 2021 онд 60 жилийн ойгоороо тамирчдаа шагнаж урамшуулсан. Олимпоос хүрэл медаль авч ирсэн намайг 10 саяар, ДАШТ-ээс шагнал авсан тамирчдыг 5 сая гэх мэтээр шагнасан гэдэг пайз өгчихөөд одоо болтол бодит урамшууллаа өгөөгүй. Асуухаар нэгэн рүүгээ чихээд л, ямар ч толгой байхгүй. Урамшуулж чаддаггүй юм бол өөрсдийн хүч хөдөлмөрөөр авсан мөнгийг нь өгчихөөч ээ. Энэ мөнгөөр холбооны өрөө төлөөд л явж байгаа сурагтай. Чадах нэг нь удирдаад аваад яваасай гээд л энд сууж байна" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)