Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааны талаар дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нарын тамирчид мэдэгдэл хийж байна.
Тэрбээр "Өнөөдийг хүртэл холбоогоо өөрчлөгдчих болов уу, шинэчлэгдэх болов уу гэж харсан. Гэтэл үйл ажиллагаа нь улам муудсаар, доройтсоор байна. Гол нь ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсээ сольё, холбоогоо өөрчилье гэсэн зорилготой.
Тамирчидтайгаа уялдаа холбоогүй, бараа сүр нь ч харагддаггүй удирдлагаа сольё гэж энд ирсэн. Үүнийг ард түмэн, төр засаг маань дэмжээсэй, анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
Холбооны шинэ ерөнхийлөгч ажлаа авснаасаа хойш буюу нэг жил гурван сарын хугацаанд тамирчдаа дэмжих, үйл ажиллагаа огтхон ч хийгээгүй. Ганцхан мэргэжлийн зөвлөл байгуулсан. Түүнийг нь алдаа дутагдалтай гэж бид харж байгаа. Удирдах зөвлөлд байдаг хүмүүс маань ямар ч санал өгөөгүй, нэр ашиглажээ гэж хэлсэн. Мөн тамирчдыг бэлтгэлээ тайван хийх нөхцөл боломжоор хангах байтал визний асуудалд оруулж байна, мөнгөө төлсөн тамирчдыг хүртэл визэнд оруулж чадахгүй, хохироодог.
Манайхан хамгийн муу хүйтэн зааланд бэлтгэлээ хийж, тамирчдын мандатны мөнгөө УАШТ-ээ зохиодог. Өсвөр, залуучуудын тамирчдаа ч анхаардаггүй. Бас бидний саналыг сонсдоггүй, ямар ч уялдаа холбоо байхгүй.
Шийдвэрүүдээ хүртэл тулгаж гаргадаг. Томоохон тэмцээний зардал мөнгө юу болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй, ил тод биш. Түүнээс гадна одоогоор Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Дэмжиж туслахаар орж ирж байгаа хүмүүс энэ өрнөөс нь бараг зугтдаг. Тэмцээн уралдааны зардлын хувьд яриад ч хэрэггүй. Гэхдээ заримд нь өөрсдөө мөнгөө төлөөд явж бололгүй л яахав.
Гэсэн ч өнгөрсөн жилийн ДАШТ-ий зардлаа тамирчид хүнээс гуйсан. Бүр гуйж байна шүү дээ. Энэ зүйлийн хажуугаар удирдах хүмүүс нүдээ аниад өнгөрөөд байгаа юм. Бидний эрүүл мэндийг хариуцах эмч хамт явахгүй хэчнээн ч жилийг үзэж байгаа юм, бүү мэд. Ямар нэг асуудал гарахад дандаа гадны эмч нарыг барааддаг. Энд тэндээс гуйж явдаг.
Дээд хүмүүс нь суудлаа олчихвол бэлтгэлээ хийгээд байж байхын оронд энд ингээд сууж байхгүй байлгүй дээ" гэлээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)