Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй тамирчид мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОУХМ Т.Түвшинтулга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дэлхийн бөхийн календар гэж байдаг. Тэнд бүх зүйл ойлгомжтой байдаг. Харин манай улс тэр хуваариас зөрж байдаг.
Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг зөв шударга болохыг тамирчид бид маш тэвчээртэй хүлээсэн.
Одоо өөрийн эрхгүй байр сууриа илэрхийлэхээр бид энд сууж байна. Ямар нэг тэмцээнд явахад зардлаа хувиасаа гаргадаг. Чансаа олгох дөрвөн тэмцээн бий. Дөрвөн тэмцээнд туслаад, биднийг дэмжээд явх хүмүүс ховор шүү дээ. Чөлөө бөхийн холбоо тамирчидаа дэмжихгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)