Казахстаны Алмата хотод шатрны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-12-нд болж байна. Тэмцээнд дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор манай улсын зургаан шатарчин өрсөлдсөнөөс блиц төрөлд Т.Мөнхзул хүрэл медаль хүртсэн. Харин стандарт төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тэргүүлж байна. Тэрбээр таван өргийн байдлаар гурван шатарчны хамт дөрвөн оноогоор хошуучилж байгаа юм.