Сингапур улсад гимнастикийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Энхтулга, Л.Мөнхзаяа нарын удирдлага дор Э.Эрдэнэболд, С.Намуунжаргал, Ц.Сэрчмаа нарын оролцохоор өчигдөр хөлгийн жолоо залав. Мөн энэ тэмцээнийг Монголоос Э.Оргилмаа, Ж.Номондалай нар дэнслэх юм байна.