Казахстаны Астана хотод самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-11-нд болж байна. Тэмцээний эхний өдөр ахмадын 55-59 насны 79 кг-ын жинд дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Ганхуягийн Үүрцолмон алтан медаль хүртлээ.
Өдгөө 59 настай Г.Үүрцолмон нь “Алдар” спорт хороонд Ч.Өвгөнхүүгийн удирдлага дор самбо бөхийн спортоор анхлан хичээллэж, "Нью-Арк 1989", "Херн Бей-1992" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2018 онд дасгалжуулагч болсноор түүний шавь нар “Жакарт-2018” Азийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт орсон билээ.
Түүний спортын салбартын амжилтыг үнэлж, 1990 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.
79 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1. GANKHUYAG Uurtsolmon (MGL)
2. YUSUPOV Azamat (UZB)
3. TUSPEKOV Usen (KAZ)
3. KDIRNIYAZOV Koblandy (KAZ)
Сэтгэгдэл (1)