Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн барилдааны давааны үр дүнгээс хамааран озеки цол хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр эх орондоо ирж, өнөөдөр төрж өссөн Дорнод нутагтаа хөл тавилаа. Түүнийг нутгийн зон олон нь халуун дотноор угтан авсан юм. Отгон озекигийн төрөл төрөгсөд, ангийн хамт олон гээд найман настай балчраас наян настай буурал ч хүрэлцэн ирж түүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэр мэргэжлийн сүмогийн 256 дахь, Рэйва тооллын тав дахь, Монголын зургаа дахь озеки цолтон болсон. Озеки Б.Лхагвасүрэнгийн цолны мялаалга наадам нөгөөдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд болох юм.
Сэтгэгдэл (7)