Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын ажлын уялдаа муу байгааг тамирчид шүүмжилж, сэтгэгдлээ илэрхийлсээр байна. ОУХМ Г.Ханбүргэд хэлэхдээ Монголийн чөлөөт бөхийн холбоо одоо болио. Ямар дүрэм журмаар бид ДАШТ оролцох юм бэ?
Багш тамирчид бүгд сорил хийхгүй гээд байхад хэн томилсон нь мэдэгдэхгүй баахан дарга нар гарч ирээд өөрсдийн дураар журам батлаад дагаж мөрд гэх юм. Тамирчин хүн ялагдна гэж тэмцээнд ордог юм уу? Улсын аваргаар хэр бэлтгэлжилтэй байгаагаа 20 тамирчид бүгдийг нь харуулсан. Тэмцээн тулсан байхад ахин сорил хийгээд юу өөрчлөгдөх юм. Битгий ингэж дабль стандарт гаргаж байлдаа.
2019 онд л гэхэд намайг сонгомол бөхийн ДАШТ-д оруулна гээд хятад, казакстан, киргиз улсад 90 хоногийн бэлтгэл хийлгэсэн. Гэвч ДАШТ-д оролцуулаагүй. Ямар шалтгаанаар гэвэл Улсын аваргад оролцсон гэх шалтгаанаар оролцуулаагүй. Бүр визны асуудалд оруулж казакстан улсад шүүх хуралд оруулсан” гэв.
Сэтгэгдэл (4)