Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга холбооныхоо талаар өөрийн сэтгэгдлээ цахим орчинд илэрхийллээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчид, дасгалжуулагчдынхаа байр суурийг огт дэмжиж, аливаа зүйлийг тамирчдынхаа эрх ашгийн төлөө биш хэдэн хүмүүсийн хоорондын дунд шийдвэрлэгддэг зүйл болсон байна гэж тамирчин хүнийхээ зүгээс харж байна. Ийм зүйл байж болохгүй ээ!
Нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр та шигшээ багийн тамирчдынхаа цалинг тавих болхоороо гадаадад явж байгаа гэсэн байж иймэрхүү зүйлийг батлах болохоор яасан хурдан гарч ирж баталж байна аа. Тамирчид бид одоог хүртэл цалингаа аваагүй явж байгаа шүү. Гурван сараас хойш хоёр сар хүлээж байна. Сорил гэдэг зүйлийг хийгээд одоо байгаа шигшээ баг хэр сайжрах вэ? Азийн аваргаас ирээд бүх тамирчид шигшээ багийн дасгалжуулагчид дор бүрнээ санал хүсэлтээ өгсөн шдээ! Сорил хийгээд айхтар сайжраад байх юм байхгүй гэж .Багш нараас хэн нь сорил хийлгэх гэж дайраад байгаан? тэгээд хийнэ гээд дайраад байгаа тамирчин байна уу?
Ер нь тэгээд тамирчид ч гэсэн дор бүрнээ ухамсартай байж үүрэг, хариуцлагаа хүлээж сураарай хожигдсон бол хожигдсон чиний л хариуцлагын асуудал!! хожигдчихоод араас нь багш нар болон хэн нэгэнд найдаж ардуур урдуур яриулж ийм зүйл гаргаж ирж бусдынхаа эрх ашгийг хөндөөд байж болохгүй байх” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (5)