Сингапур улсад хүндийн өргөлтийн олон улсын тэмцээн гурван насны ангилалд болж байгаа бөгөөд манай улсаас ахмадын ангилалд хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёул алтан медаль хүртлээ. Тухайлбал, тэмцээний ахмадын эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд З.Мөнхнасан, 87 кг-д С.Саранцэцэг нар алтан медаль хүртсэн баярт мэдээ ирлээ. Энэ тэмцээнд 14 орны 350 гаруй тамирчин өрсөлдөж байна.