БНХАУ-ын Күньмин хотод “ChinaBilliards- LCBA” бильярдын аварга шалгаруулах тэмцээн болоход тэргүүн байрт Өвөрмонгол залуу оржээ. Өчигдөр болсон тус тэмцээнд ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Авга хошууны залуу тамирчин Цолмон түрүүлснээр 300 мянган юань буюу 140 сая төгрөг гардан авчээ. Энэхүү шагнал өндөртэй тэмцээн нь зургаа дахь удаагаа болсон байна.