Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд барилдааны давааны үр дүнгээс хамааран озеки цол хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр эх орондоо ирлээ. Тэр мэргэжлийн сүмогийн 256 дахь, Рэйва тооллын тав дахь, Монголын зургаа дахь озеки цолтон болсон. Отгон озеки Б.Лхагвасүрэнг өнөө өглөө эх орондоо ирэх үеэр найзууд нь халуун дотноор тоссон байна.
Нисэх буудалд ирсэн найзууд нь дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин С.Хангай, улсын заан Ч.Батзоригийн хүү аймгийн начин, Асахирюү Б.Дэнзэнсамбуу, хурц арслан Г.Өсөхбаяр, аймгийн начин Б.Батжаргал, сумын заан А.Амартүвшин нар иржээ.
Тэд 2019 онд найзы Б.Лхагвасүрэнгээ "Буянт-Ухаа"-гаас үдэн гаргаж байсан бол дөрвөн жилийн дараа "Чингис хаан" нисэх буудалд угтан авч байна. Нэмж хэлэхэд шинэ озеки Б.Лхагвасүрэнгийн цолны мялаалга наадам Дорнод аймгийн Сэргэлэн суманд энэ сарын 9-нд болох юм.
Сэтгэгдэл (5)