Монгол бөхийн өргөөнд Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан энэ бямба гаригт болно. 2023 оны 21 дэх улс аймгийн цолтны барилдаан. Өмнөговь аймгийн Ноён сум нь 1923 онд байгуулагдсан, аймагтаа анхны сумдын нэг юм. Тус сумаас урлагын гавьяат зүтгэлтэн Х.Маньбадар, соёлын гавьяат зүтгэлтэн Ю.Сосорбарам, урлагийн гавьяат зүтгэлтэн Ө.Батжаргал, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Цэдэн, улсын аварга тэмээчин Т.Бантгар, улсын аварга хадланч Х.Дашжамц, улсын аварга ямаачин Ш.Бадамцэрэн, улсын аварга барилгачин Д.Гүмээ, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д. Сугир, С.Бадраа, цэргийн гавьяаны одонт Ч.Чойнжин, Д Базар, Н.Ваанчиг, С.Баатар, Н.Адъяа, Я.Намдаг, нарын олон арван сайчууд төрөн гарчээ.
Сэтгэгдэл (2)