Увс аймгийн Тэс суманд Нуур эхэн овооны тахилгад хурдан морь тоосоо өргөж, хүчит бөхийн барилдаантай дэлгэр сайхан наадам болов. Бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Баянбилэгийн Баянмөнх түрүүлж, улсын начин О.Түмэн үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын начин Ж.Ням-Эрдэнэ, Н.Хүрэлсүх нар шалгарсан юм.
Түрүү, үзүүрийн бөхчүүд хоёр жилийн өмнө Увс аймгийн баяр наадмын их шөвөгт хүч үзэхэд Б.Баянмөнх нь давж байв.
Нуур эхэн овооны тахилгад түрүүлсэн Б.Баянмөнхөд таван сая, үзүүр бөхийг гурав, их шөвгийг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан бөгөөд хурдан морь, бөхийн барилдааны шагналыг УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэл гардуулжээ. Түрүү бөх Б.Баянмөнх нь 2015 онд аймгийн харцага, 2017, 2018 онд цолоо баталж, 2021 онд аймгийн арслан цол хүртэж байв.
Сэтгэгдэл (1)