“Тусгай олимпын дэлхийн наадам-2023” Берлин хотноо 2023 оны зургаадугаар сарын 17-25-ны өдрүүдэд болох юм. Энэхүү наадамд манай улсаас волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын 9 төрлөөр нийт 44 тамирчид, 18 дасгалжуулагч-чиглүүлэгч оролцоно.
Өнөөдөр баг тамирчдад Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар амжилт хүсэн батламж гардууллаа.