“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны хамгийн олон даваа авсан бөхөөр Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Доржхандын Бүдэрбулга тодорлоо. Тэрбээр нийт 45 барилдсанаас 39 даваа авч тэргүүлсэн бөгөөд түүний нутгийн багтаа оруулсан амжилтыг үнэлж, Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний тэргүүн Б.Нямжавын зүгээс хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгөв.
Улсын начин Д.Хүдэрбулга нь энэ жилийн Цагаан сарын барилдаанд улсын арслан Ц.Содномдоржоор тав давж анх удаагаа энэ барилдаанд шөвгөрсөн.
Мөн 2023 оны улс аймгийн цолтны барилдаануудад дээгүүр амжилт үзүүлж яваа бөх. Төв аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ойн барилдаанд түрүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит, аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэж, Ардчилсан намын 33 жилийн ойн барилдаанд их шөвөгт шалгарсан юм.
Сэтгэгдэл (1)