Монголын Үндэсний бөхийн холбоо, Primier Sports Network суваг хамтран зохион байгуулсан "Үндэсний алтан цом"-ын төлөөх барилдаан өчигдөр дүнгээ гаргалаа. Олон сар үргэлжилсэн барилдаанд нэг ч ялагдалгүй хүлээлгүйгээр түрүүлсэн Архангай аймгийн баг "Алтан цом", 200 сая төгрөгийг хүртсэн юм. Шагнал гардуулах үеэр хамгийн олон давсан бөх, хасагдах шатны хамгийн олон даваатай бөх, хамгийн хурдан давсан бөх зэргийг шалгаруулсны сацуу тэмцээний бэлгэдлийн багийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан юм. Тэгвэл бид та бүхэнд "Алтан цом"-ын төлөөх барилдааны бэлгэдлийн багийг танилцуулж байна.
Бэлгэдлийн багт улсын харцага:
- Б.Зоригтбаатар /1930 санал/,
- улсын гарди М.Бадарч /1393 санал/,
- улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/,
- улсын начин Э.Батмагнай /1081 санал/,
- аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/,
- сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч "Бэлгэдлийн багийн гишүүн"-ээр тодорсон юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)