Зургадугаар сарын 4-ний өдөр үндэсний бөхийн "Алтан цом"-ын төлөөх багийн барилдаан болсон билээ. Тус барилдаанд Архангай болон Булган аймгийн бөхчүүд тунаж үлдээд байсан юм. Тэгвэл өвдөг шороодсон багийн бөх, улсын начин Э.Сумъяабат цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр "Алтан цомын төлөөх барилдаан сайхан боллоо. Гэвч зорьсондоо хүрч чадсангүй. Хамгийн түрүүнд биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж алдаа, оноо бүртэй нь цуг хайрлаж ирсэн нутгийн зон олноосоо, багш нараасаа, нутгийн удирдлагууд, ивээн тэтгэгчдээсээ, итгэл дүүрэн хүлээж суусан гэр бүл, найзууд, дотны бүхнээсээ уучлал хүсэж байна.
Бүгдийнх нь итгэлийг амжилтаар хариулах маш том зорилготой байсан ч чадсангүй ээ. Уучлаарай. Мөн Булган нутгийн хоёр дэвжээ минь нэгдэж оролцсон нь надад хамгийн сайхан байлаа. Цаашдаа нэгэн дээвэр дор хамтдаа бэлтгэл хийх итгэл төрж байснаа хэлэх нь зүйтэй байх. Энэ сайхан барилдааныг зохион байгуулсан Прьемер тв, Үндэсний бөхийн холбоо, ивээн тэтгэгч нартаа баярлалаа. Архангайн хүчтнүүдэд баяр хүргэе.
Та бүхэн төгсгөлөө сайн хийлээ. Сар гаруйхны дараа болох наадмаараа улам их хичээж, алдаагаа засаж цолоо ахиулж нутгийн зон олноо, итгэсэн олон түмний итгэлийг дааж баяруулахыг л чин сэтгэлээсээ хүсэж байна. Дэмжиж тусалдаг бүхэнд баярлалаа" гэжээ.
Сэтгэгдэл (31)