Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод сонирхогчдын боксын “Өлгий цом” өсвөр үеийнхний олон улсын тэмцээн зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд болох бөгөөд зургаан орны ширэн бээлийтэн өрсөлдөхөө мэдүүлжээ.
Хоёр дахь удаагийн тэмцээнийг Баян-Өлгий аймагт боксын спортыг үндэслэгч, спортын мастер Х.Шарветхан агсаны нэрэмжит болгон зохион байгуулах юм.
Тус тэмцээнийг анх насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулахад олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт алтан медаль хүртэж байсан ба түүний мэргэжлийн бокст орох хүртэлх монгол дахь хамгийн сүүлчийн тулаан байв.