Тажикистаны нийслэл Душанбед хотноо жүдо бөхийн гранпри тэмцээн энэ сарын 2-4-ны хооронд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 40 улсын эрэгтэй 175, эмэгтэй 140 нийт 315 жүдоч хүч сорив.
Манай улсын хувьд нийт 19 жүдоч барилдав. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэж манай тамирчдын медалийн салхийг хагалсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Б.Баасанхүү барилдан ялснаар гранпри ангиллаас анхны медалиа зүүсэн юм.
Тэмцээний сүүлийн өдөр -100кг жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн, +78 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Адъяасүрэн нар хүрэл медалийн эзэд болов.
Манай улс гурван хүрэл медаль хүртэж 40 улсаас 12-р байр эзлэв.
А.Сүх
Сэтгэгдэл (2)