Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болж, Монголын 19 бөх хүч үзсэнээс өчигдөр 92 кг-ын жинд Г.Ганхуяг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн бөх М.Майсуразед 6:1-ээр ялагдсан юм. Г.Ганхуяг өмнөх даваанд Казахстаны А.Байгенжеевийг 7:1, БНХАУ-ын бөх Ж.Аэргенийг 5:2-оор ялжээ.