“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны долдугаар тойргийн өрсөлдөөн өнөөдөр боллоо. Шигшээ шатанд Архангай, Булган, Өвөрхангай, Увс, Завхан, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн баг шалгарсан бөгөөд долдугаар тойрогт хэн нь алтан цомын эзэн болохоо шийдэхээр нэг ч ялагдалгүй Булган-Архангай аймгийн баг барилдахаар таарсан бөгөөд энэ хоёр багийн барилдаанаас тэргүүлэгч шийдэгдэх тул тун чухал барилдаан байлаа.
Тус барилдааны эхний тойрогт Булган аймгийн баг 4:1-ээр илүүрхсэн бол хоёрдугаар тойрогт Архангайн баг сэргэлт хийж, 5:0-ээр ялалтыг авсан юм. Улмаар гуравдугаар шатны долдугаар тойрогт 3:2 хартьцаатай Булган аймгийн бөхчүүд ялалтыг авсан бол дөрөвдүгээр тойрогт Архангай аймгийн баг 4:1 харьцаатай илүү байлаа. Хамгийн шийдвэрлэх тавдугаар тойргийн барилдаанд Архангай аймгийн баг 13 дахь даваагаа авч, анхны "Алтан цом"-ын эзэн болж чадлаа.
Ингэснээр 10 дугаар сараас эхэлсэн Үндэсний Алтан цомын төлөөх барилдаанд нэг ч ялагдалгүйгээр баг илүүрхэж, ялалт байгууллаа. Түрүүлсэн багийг алтан цом, 200 сая төгрөгөөр байлав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)