Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун УБТЗ-ын ТЗБА-ын дарга С.Батдөлд холбогдох хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр яллагдагч этгээд болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг хийж 7,3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют, зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад шаардлагатай гэж үзсэн эд зүйлсийг хураан авсан. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн
- 18.6 мөнгө угаах
- 18.3 Татвар төлөхөөс зайлсхийх
- 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- 22.4 Хахуул авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Нэгдүгээр сарын 9-ны өдөр 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цаашид хэргийг шуурхай шалган, шийдвэрлэхээр прокурорын хяналтан дор ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)