Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүсчилсэн “Шилдэг бүтээл-2018” улсын уралдааны зүүн бүсийн /Өмнөгөвь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Дорноговь/ шалгаруулалт 2018 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Дорноговь аймагт амжилттай зохион байгууллаа.
Тус шалгаруулалтын шилдгийн шилдэг бүтээлээр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид У.Шекспирийн “Лир ван” жүжгээр шалгарч “Гранпри” цом, өргөмжлөл, 5 сая төгрөгийн эзэн боллоо.
Л.Сайнаа