Алдарт Битлз хамтлагийн “Hey Jude” дууны 50 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 1968 оны наймдугаар сарын 31-ны өдөр Пол Маккарти тус дууны үгийг Жон Лэнноны хүү Жулианд зориулан бичиж байжээ.
Анхны нэр нь “Hey Jules” гэх нэртэй байсан бөгөөд Жулианд зориулж буй учраас “Hey Jude” хэмээн нэрээ сольсон гэж ярьдаг. Уг дуу бүтэх болсон шалтгаан нь Жулианы аав Жон Леннон хоёр дахь амьдрал сонгож, дахин хүүхэдтэй болсонд хүүг эмзэглэж байж магадгүй хэмээн дуу бичсэн түүхтэй. Дуунд гардаг эмэгтэй нь Жон Ленноны хоёр дахь эхнэр Йоко Оно аж.
Хамтлагийн продюссер нь дууг хэтэрхий урт байна, ямар ч радио ийм урт дуу тоглуулахгүй гэхэд Пол Маккарти Битлзийг бол заавал тоглоно гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)